n

ГХЯ: АНУ-ЫН Н-2 ВИЗ МЭДҮҮЛЭХ ЭРХ НЭЭГДСЭН

2018-04-06,
 Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас “Дөрөвдүгээр сарын 1-нээс АНУ-ын Н-2 виз мэдүүлэх эрх нээгдсэн талаар мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласнаар Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

www.niislelmedee.tk="" wp-content="" uploads="" target="_blank" />

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна. Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулжээ.

бичсэн: mongoldoobna төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Таны амьдралыг ямар киногоор илэрхийлж болох вэ?

2017-10-12,
бичсэн: mongoldoobna төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх